СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-01-13

Сар шинийн баяраас өмнө 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараах магадлалтай

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө тараах асуудал Төрийн ордонд яригдаж эхэлжээ. УИХ-ын /2024.01.12/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн баяраас өмнө иргэн бүрт 580 мянган төгрөгийн ногдол ашиг тараахыг шаардсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн жилд 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тиймээс иргэдэд ногдол ашиг тараах боломжтой. Үүнийг заавал сонгуулийн өмнө тарааж, улс төржилт хийх шаардлагагүй гэж зарим гишүүд үзэж байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан:

-Ногдол ашгийг иргэдэд зайлшгүй өгөх хэрэгтэй. Цаг хугацаа нь болж байгаа тул сонгуультай холбож улс төржүүлэх хэрэггүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд байсан далд хулгайг ил болгож, БЭТ томилсноор үр дүн нь гарч байна. 2023 оны жилийн эцсээр тайлан нь сайн гарсан байна. Тиймээс 2024 онд ард иргэддээ ашгаа тараах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн хоёр жилийн ашиг 2 их наяд төгрөг. Татвараас гадна дүн. Энэ дүнг 1072 хувьцааны ногдол ашиг болгож иргэдэд тараах асуудал яригдах хэрэгтэй. гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Thengelmaa
3 сарын өмнө
66.181.160.116

Thagaan saraas omno ogxon zow baix aa noogdol ashgaa Ard irged n odoo tuildaj bn shvv dee

Зочин
3 сарын өмнө
66.181.161.103

Авмаар л байн шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.