СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-13

104 настай Ж.Нямдарь Монгол Улсын гавьяат цол хүртлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр настан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул Жанлавын Нямдарьд Монгол Улсын гавьяат цол хүртээжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун албаны төлөөллийн хамт .

Ж.Нямдарь нь хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 43 жил ажиллаж, шинээр байгуулагдаж байсан аж үйлдвэрийн комбинатын үйл ажиллагааг жигдрүүлэн үйлдвэрлэл, экспортыг өргөжүүлэх болон зах зээлийн нөхцөлд ноос ноолуурын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулжээ.

Тэрбээр, аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан эхэн үеэс ноосны үйлдвэрийг түүхий эдээр хангахад хүчин зүтгэж ажлын гараагаа эхэлж байсан бол тэтгэвэрт гарсныхаа дараа ч олны хүсэлтээр “Ноос импекс”, “Эсгий хоршоо”, ахуйн цаасны үйлдвэрт 88 нас хүртлээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

gg
1 жилийн өмнө
103.232.212.105

mundag

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.