Б.Отгонбаярын дансанд 435 сая төгрөг цугларч, хүүхдүүдэд туслах аяныг зогсоолоо
Таван хүүхэдтэй Б.Отгонбаярын гэр бүлд туслах аян үргэлжилсээр байна. Хүүхдүүдийг байртай болгох аян өчигдөр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 435 сая төгрөг аавынх нь дансанд цугларчээ. Тиймээс хүүхдүүдийн аав Б.Отгонбаяр хандивын аянаа зогсоож, сайхан сэтгэлтэй түмэн олондоо талархаж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр ихрийг нэг нас хүртэл XO imperial Mongolia байгууллага сүүг нь бүтэн жилээр дааж, “Талх чихэр” ХХК бүтэн жил өглөөний хүргэлтээр боов боорцог, “Тоди” живх 2 ихрийг хоёр нас хүртэл нь живхээр хангаж, “Happyflowers” хүүхэд асрах төв нэг нас хүртэл ихрүүдийг харахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.