Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийв

УОК-ын Шуурхай штабаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад НҮБ-ын суурин төлөөлөгч Тапами Мишра, Хятад, Австрали, АНУ, Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын газрын төлөөлөгч, АНУ-ын Энхийг сахиулах корпус, Хүүхдийг ивээх сан, Чех Улсын Каритас, НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага, ДЭМБ, Мерси Кор, МУЗН, “Дэлхийн Зөн Монгол”, АДРА Монгол зэрэг олон улсын байгууллагын 30 орчим төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулжээ.

Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.

Цаашид малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дууссан тохиолдолд сумын аюулгүйн нөөцөөс гаргах, цаашлаад аймаг, улсын нөөцөөс гаргах төлөвлөлтийг боловсруулан ажиллаж байна.

бөгөөд УОК-ийн Шуурхай штабаас зорилтот бүлгийн судалгаанд үндэслэн түгээхэд бэлэн болсон гэдгийг онцлов.

Уулзалтын үеэр өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын тусламжийг зөв зохион байгуулалттайгаар хуваарилахад анхаарч, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

418592078 778575217631040 7272912994213894078 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.