СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Адъяасүрэн: Палестины түүхийг бид давтах гээд байна. Хуулиа татчих

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Ч.Хүрэлбаатар сайдыг санаачилсан хуулиа татаж авахыг сануулав. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

-Иргэд сонгогчдоос ихээхэн санал ирж байна. Монгол хүн монгол газрынхаа эзэн байх тухай ярьж байна.

Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиндаа тодорхой нөхцлүүдийг тавьдаг. Тухайлбал, АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босго тавьдаг. БНСУ 100 сая вон. "Босгоо намсгахгүй бол, газраа үнэгүй ашиглуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй" гэдэг гадаадын нэг ч бизнес байхгүй.

Манайд томоохон хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа шалтгаан нь хууль тогтворгүй байгаатай холбоотой юм. Энэ хууль батлагдсан тохиолдолд жинхэнэ хөрөнгө оруулагчид орж ирэх юм уу?

Монгол хүнд 15 жилээр олгодог газрын эрхийг гадны хүнд 100 жилээр ашиглуулах гэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул гэж үздэг. . Израилийн мөнгө хүүлэгчид 1900-аад оноос Палестины газрыг худалдан авч, түрээсэлж эхэлсэн. Одоо газар нутгийн 20 хувь дээр уугуул иргэд дайнд нэрвэгдэн амьдарч байна. Үүнийг бид давтах гээд байна.

Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Ямар ашиг сонирхол байгаа юм. Би үгээ хэлэх эрхтэй.

Малчид малаа хариулах боломжгүй болж байна. Сошиалд та нар харж байгаа биз дээ. .

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

-Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал алхам бол хөрөнгө оруулалт. Өмнөх алдаагаа засаад л шийдээд явж байна. Ганц жишээ хэлье. Бирж гэдэг ганцхан үг. 80 ам.доллар байсан бүтээгдэхүүн 180 ам.доллар болж байна. Энэ хууль хоёр жил дуншиж байж хэрэгжиж эхэлсэн. Одоо үр өгөөжөө өгөөд л явж байна.

Газрыг гадаадын иргэдэд ашиглуулах хуулийн заалт 30 жилийн өмнө байсан. Гэтэл өнөөдөр олж хараад улсаа зарах гэж байна гэж үлгэр зохиож байна. Их үнэмшилтэй, уйлж ярьж байна. .

Танкны үлгэрээ ярьсаар байна. Монголчуудын сэтгэл, гэрэлт ирээдүйг харлуулж чадахгүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр энэ хуулиа хэлэлцээд явах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
202.55.188.120

Адъяасүрэн маш зөв ярьж байна. Хүрэлбаатар хулгайчийг яг одоо барьж хорь!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.