СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-10

Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Өнгөрсөн онд нислэгийн тоо, давтамж нэмэгдэж манай улс 1 сая 750 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

Энэ хэрээр Чингис хаан Олон Улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж буй аж.  Иймд орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх талаар Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагууд Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Чингис хаан нисэх буудалд бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг асуудлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарахыг сануулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.