Өчигдөр Баян-Өлгий, Ховдын зарим сумын нутгаар хамгийн дулаан өдөр болжээ
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэн дулаахан өдөр болжээ.
Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий сум +2 градус, Булган сум -2 градус, Ногооннуур сум +1 градус, Дэлүүн сум -2 градус байжээ.
Ховд аймгийн Жаргалант сум +5 градус, Зэрэг сум -3 градус, Мөст сум +1 градус, Манхан сум +7 градус, Ховд сум +3 градуст байсан нь 1960 оноос хойших нэгдүгээр сарын хамгийн дулаан температурын утгад хүрсэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Харин өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол нэгдүгээр сарын 13-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөв гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.