Ирэх сараас автобусны нэг удаагийн зорчилтыг 1000 төгрөг болгож, тухайн өдөртөө 4 удаа дамжин суух эрх олгоно
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүлж эхлээд буй. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилж, иргэдэд үйлчилж эхэлсэн. Нэгдүгээр сард багтаан 500 автобусыг нийлүүлж дуусна хэмээн Хотын дарга хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Маргааш шинэ 50 автобус Улаанбаатар хотод орж ирнэ. Мөн энэ сарын 12-нд дахин 50 автобус ирнэ. Хоногийн зайтай 50 50 автобуснууд орж ирснээр хоёрдугаар сарын 1-нээс өмнө 500 автобус нийлүүлэгдэж дуусна. Шинээр орж ирж буй автобуснуудын тоонд уялдуулж нийтийн тээврийн богино эргэлтийн чиглэлүүдийг эхлүүлнэ.
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн нэг удаагийн зорчилтыг 1000 төгрөг болгож, тухайн өдөртөө 4 удаа дамжин суух эрх олгоно. Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчдог иргэдийн картыг дээр дурдсанаар цэнэглэж өгнө гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.