СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн байрны орчин, нөхцөлд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 8046 зөрчил илрэв

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулжээ.

Уг шалгалтын дүнг Ажлын хэсгийн хуралд танилцуулжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 11 Ажлын хэсэгт 161 албан хаагч ажилласан байна.

НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа юм. Иймд тус ажлын хүрээнд нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар хамгаалал, төлөв байдал, байгаль орчны хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, галын аюулгүй байдлын стандарт болон харьяа дүүрэгтээ бүртгүүлж, гэрээ байгуулсан эсэхийг шалгах юм. Ийнхүү шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, гарсан  дүгнэлтэд үндэслэн нийслэлийн хэмжээнд нийтийн байрны үйлчилгээ эрхлэх шаардлага, стандарт болон зохицуулалтын талаар зөвлөмж гаргах зорилготой.

. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй аж.

Хяналт шалгалтаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин сул, төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон тул байр, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага байхгүй, нэг хүний амьдрах орчны стандарт зөрчигдсөн, байгууламж шатах эрсдэлтэй болон орчны аюулгүй байдал алдагдсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Энэ хүрээнд байна. Мөн нийт илэрсэн зөрчлөөс 306 буюу 3.8 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

- Юун түрүүнд нийтийн байрны тодорхойлолтыг тогтоох, нийтийн байранд амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх, стандарт боловсруулах, түрээслэгч, түрээслүүлэгч хоёр талд хариуцлага тооцдог системийг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг нарийн тусгах шаардлага бий болж байна. Эдгээрийг боловсруулсны дараа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд Нийслэл хотын дүрэмд “нийтийн байрны ашиглалт, зохицуулалт” гэсэн заалтыг тусган батлуулах боломжтой болох юм.

Ингэснээр Нийслэл хотын иргэдийн амар тайван, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, аюулгүй, чанартай үйлчилгээ авах нөхцөл нэмэгдэх бөгөөд объектуудад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, оргодол болон сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.