СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ голын гүнд суваг нээж, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, түвшин нь нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Сэлбэ голд үүссэн халиа тошинд тогтмол хэмжилт хийж байгаа. Сэлбийн гүүрний харалдаа доод хэсэгт, голын гүнд суваг нээн, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна. Халиа үүссэн гол шалтгаан нь хөрсний ус юм. Өнгөрсөн жилийн үерийн хохиролтой холбоотойгоор хөрсний ус ихээр хуримтлагдсан. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ” хэмээлээ.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “ Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан шөнөдөө бага багаар нэмэгдэн хөлдөж мөсний түвшин дээшилж буй.

Дэнжийн мянгын гуравдугаар сувагт халиа тошингийн нөхцөл байдал хүндэрснийг амралтын өдрүүдэд ажиллан, нөхцөл байдлыг сайжруулсан. Мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн тохижилтын хэлтэс тус тус ажиллаж байна. Улаанбаатар хот Туул, Сэлбэ, Толгойт, Улиастай голын сав газарт байрлалтай. Үүнтэй холбоотойгоор сав дагасан халиа тошингийн асуудал их байна.

. Өнөөдрийн байдлаар машин механизм ашиглан сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгохоор ажиллаж байна” гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.