СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх ёстой

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулжээ.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 24 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 81.3 хувьтай байв.

Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 33 журам, дүрмийн төслийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар батлуулахаар ажиллаж байна.

Эхний ээлжид 16 тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаас батлагдсан хоёр, санал авч байгаа ес, боловсруулж байгаа таван төсөл байгаа юм. Шинэ бүтээн байгуулалт хийхдээ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ажлаа уялдуулан хэрэгжүүлж, автобус баазуудыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд “Тэнүүн огоо” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах эсэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах, орон нутгийн өмчид хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам”-ын төсөлд холбогдох 16 байгууллагаас санал аван, төвийн зургаан дүүрэг, ulaanbaatar.mn, ubservice.ub.gov.mn сайтаар дамжуулан нийтэд таниулж, сонсох ажиллагааг 30 хоногийн хугацаанд зохион байгуулж, уг саналуудыг тусган боловсруулжээ. Мөн эзэнгүй нохой, муур түр асран хадгалах байрны талаарх захирамжийн төсөлд санал авч, түр асран хадгалах байрыг бэлтгэж байгаа юм.

Хот стандарттай тул суурин газарт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх нь зохимжгүй, малын гаралтай өвчлөл гарах, тархах зэрэг эрсдэлтэй учраас нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг Хотын дарга үүрэг болгов.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн "Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна.

Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Мөн дүүргүүдэд харьяалагддаггүй, СӨХ-ны эзэмшил талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүд болон Хот тохижилтын газар хяналт тавьж, СӨХ-дыг хариуцлагажуулах шаардлагатай. Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгаа тул тухайн аж ахуйн нэгжүүдтэй дүүргүүд гэрээ байгуулан ажиллаж болно. Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацаж, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх дарааллаар ажиллах ёстой" хэмээлээ. Түүнчлэн

  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлуудын эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх
  • Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон бусад хуулиуд батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах дүрэм, журам, шийдвэрийн төслийг танилцуулах
  • Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, программ хангамжийг эрчимжүүлэх
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарах
  • Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөх
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, захирамжийн төслийг танилцуулах
  • Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, нийслэлийн өмчийн бүртгэл тооллогыг чанаржуулахад анхаарах
  • Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалтыг бүрэн хариуцуулж, ажлаа эрчимжүүлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.