СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-08

УИХ-ын чуулган нэгдүгээр сарын 20-нд завсарлана

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

МАН-ын бүлэг Сонгуулийн хуулиар мэдээлэл сонсчээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын намрын чуулган нэгдүгээр сарын 20-диор завсарлана. Үүнээс өмнө Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж дуусгах шаардлагатай байгаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Банкны 1 хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэдэг хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэх хугацааг сунгаж өгөөч гэдэг хүсэлтийг олон улсын байгууллага болон дотоодын банкнуудаас тавьсан. Иймд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүд хүсэлт тавьснаар уг асуудлыг хэлэлцэж, 2026 он хүртэл сунгах нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулиар олон зүйлийг хориглосон. Иймд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хууль зөрчихгүй байхад анхаарах асуудлуудын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгсөн. Ийм гурван асуудлаар МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцлээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.