СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-08

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хоёрыг ҮХЦ-д өгнө

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал болов. Өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл сонсож, ногоон автобусны асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төслийн талаар хэлэлцжээ.

Тус бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Ногоон автобусны асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурсан ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Уг нь 19 гишүүн дэмжвэл хэлэлцэх асуудалд шууд оруулна гэж хуульд заасан байдаг.

Өмнө нь Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг сөхөж бусад руу чихэх, улс төр хийсэн. Ирэх долоо хоногт чуулган завсарлахаас өмнө энэ хоёр асуудлыг заавал шийдэхийг АН-ын бүлэг шаардаж байна. Хэрвээ шийдэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар болон түр хороо байгуулах ёстой Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд 19-ээс дээш гишүүн дэмжсэн бол дараалал харгалзахгүйгээр нэн даруй шийдэж, түр хороог заавал байгуулахаар заасан. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.