СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-08

Аварга шатарчид Азийн аваргад эх орноо төлөөлнө

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргууддаа тодруулжээ.

УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 шатарчин тунан үлдэж, оюун ухаанаа уралдуулав.

Ингээд эрэгтэй ангилалд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчин Н.Батмөнх 7.5 оноогоор түрүүлсэн бол Дорноговь аймгийн тамирчин Э.Жаргалан, Архангай аймгийн тамирчин Б.Цогт-Очир нар удааллаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Монголын хуульчдын холбооны тамирчин Б.Ургамалцэцэг 6.5 оноогоор түрүүлж, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Баттуяа, Сэлэнгэ аймгийн тамирчин О.Цагаанбаяр нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Энэхүү тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчин сонирхогчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Түүнчлэн эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчид спортын дэд мастерын болзол хангалаа. Шагналыг энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болох шинэ Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааны үеэр гардуулна.

Үүнээс гадна шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Ганбат (50+), Ц.Давааням (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Б.Цэцэгчимэг (50+), Г.Нямсүрэн (60+) нарыг тодруулжээ. Тэмцээний эрэгтэй ангилалд Ц.Эрдэнэбат (1700-аас доош), Г.Цогнийсүрэн  (рейтинггүй), эмэгтэй ангилалд Б.Энхдэлгэр (1500-аас доош), Н.Даваасүрэн (рейтинггүй) нар тусгай шагналын эзэн болсоно. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын Тамгын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, дэд дарга Ц.Батбаатар нар гардуулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.