3 тэрбум төгрөгийн шагналын сантай Мастерс тэмцээн

Сурталчилгаа
3 тэрбум төгрөгийн шагналын сантай Мастерс тэмцээн

Мэргэжлийн снукер биллиардын 50 дахь удаагийн мастерс тэмцээн өнөөдөр /1.7-ны өдөр/ албан ёсоор эхэлнэ. 

2024 оны Мастерс тэмцээний оноолт болон бусад онцлох мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн билээ

Нийт шагналын сан нь 725.000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр 3 тэрбум гаруй төгрөг байх ба түрүүлсэн тамирчин нь 250.000 фунт стерлингийн шагнал хүртэнэ. 2024 оны нэгдүгээр сарын 7-оос 14-ний хооронд Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдах мастерс тэмцээний хөшгийг нээж шинэхэн дэлхийн аварга Бельгийн Лука Бресел болон дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй Жак Лисовски нар тоглох хуваарьтай байна. Хоёр тамирчны хувьд өмнө нь есөн удаа учраа таарахад Жав Лисовски таван удаад нь хожиж, нэг удаа тэнцэж байсан ч хамгийн сүүлд буюу 2023 оны эхэнд учраа таарахад Лука Бресел 6:4 харьцаагаар буулган авсан билээ. 

Өнөөдрөөс нэгдүгээр сарын 13-ныг хүртэл өдөрт хоёр тоглолт явагдах хуваарьтай ба тэмцээний эхний өдрийн хоёр дахь тоглолтод 2005 оны дэлхийн аварга Шон Мөрфи болон "Хүчирхэг хулгана" хочит хятадын Зан Анда нар өрсөлдөнө. Зан Андагийн хувьд 2023 оны "International Championship" тэмцээнд түрүүлснээр чансааны 16-д эрэмбэлэгдэн анх удаа Мастерст хүч үзэх эрхээ аваад байгаа юм. 2024 оны Мастерс тэмцээнд өрсөлдөх бусад 15 тамирчны хувьд бүгд өмнө хамгийн багадаа нэг удаа Мастерст уригдан оролцож байсан туршлагатай тамирчид байна. Өнгөрсөн жилийн Мастерст анх удаа оролцохдоо Марк Селби аваргыг буулган авч шуугиан тарьж байсан "Персийн хунтайж" хочит Ираны Хоссейн Вафайг энэ жил мастерст дахин уригдах болов уу хэмээх хүлээлт байлаа. Гэвч тэрээр UK Championship тэмцээний хагас шигшээд Ронни аваргад хожигдсоноор чансааны 17-д эрэмбэлэгдэх болж Мастерсийн босгыг давж чадсангүй. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0