СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-05

Завхан аймагт өвчтөн тээвэрлэж явсан түргэний машин цасанд сууж, эвдэрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Завхан аймгийн Тэс сум төвөөс хойд зүгт 80 км “Бэрхийн-Өвөр” гэдэг газар "Бэрхийн-Өвөр" болон "1 дүгээр застав"-ын чиглэлд дуудлагаар явж байсан сумын Эрүүл мэндийн төвийн автомашин цасанд сууж, эвдэрчээ.

Тухайн машинд хоёр өвчтөнд зорчиж явсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэхэд автомашины дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг онцгой байдлын алба энэ сарын дөрөвний 18:19 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очиж, хоёр өвчтөнийг аваад нэгдүгээр сарын 5-ны 04:14 цагт сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ. 

Орон нутагт цас ихтэй байгаагаас өвөлжилт хүндэрч байна. Иймд орон нутагт зорчиж буй иргэдийн замын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол хүлээж авч, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.