Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7, нийт 66 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.
Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж нийлбэр оноогоор эрэмбэлэгдсэн анхан шатны шүүхэд 15, давж заалдах шатны шүүхэд 4, нийт 19 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Мөн өчигдөр (2024.01.04) Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас эхлэх бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.