Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ.
Энэ талаар "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд:
"Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр /2024.01.03/ манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс /2024.01.04/ эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.