?Н.Амгаланбаяр: Н.Өнөрцэцэг 8 ишигний хэрэг, бусдын нэр төрд халдсан гэдгээр буруутай. Гэсэн ч гадуур шалгаж өгөхийг гуйж байна
461 дүгээр ангид хоригдож буй сэтгүүлч Д.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Н.Өнөрцэцэгийн аав Наран:
-Миний охин Н.Өнөрцэцэгийг гадуур шалгаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон нийт шүүгчдээс хүсэж байна. Хоёр хүүхэд нь хэцүү байдалтай байна. Бага хүүхэд нь юм ч идэж уухаа байсан.
Н.Өнөрцэцэгийг дүү Н.Амгаланбаяр:
-Миний эгч 2023 оны 12 дугаар сарын 4-нд цагдан хорих 461-р ангид хоригдсон. Өнөөдөр суллагдах өдөр нь атал дахин сар хорихоор боллоо. Хоригдсон сарын хугацаанд 10 гарyй удаагийн шүүх хурал болж дандаа суллахаас татгалзсан хариу өгсөн. Тиймээс гэр бүлийн зүгээс шүүхийн шийдвэрийг гайхаж байна.
Миний эгч Н.Өнөрцэцэг Монгол Улсад тодорхой хэмжээний нэмэр оруулсан хүн гэж үзэж байна. Үүнийхээ хор уршигт торны цаана сууж байна. Н.Өнөрцэцэг алдаатай хүн. Хууль шүүхийн байгууллагад буруу өгөхгүй. 8 ишигний хэрэг, бусдын нэр төрд халдсан гэдгээр буруутай учир хуулийн хариуцлага хүлээнэ. Миний эгчээс болж хохирсон иргэн байгаа бол гэр бүл болох бид очиж уучлалт гуйхад бэлэн байна.
Н.Өнөрцэцэгийн хоёр хүүхэд хоёулхнаа гэртэй байгаа. Аав нь байхгүй. Ээж нь торны цаана. Өндөр настай аав ээжийнх нь даралт ихсэж байна. Хоёр гэр бүлийн амьдрал сүйрэхэд бэлэн байна. Эгчийг минь суллаад гадуур шалгаад өгөөч хэмээн гуйж байна.
Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр:
-Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүүг байраа яаж авсан гэж байцаасан байна лээ. Малчин хүн яагаад байртай байж болохгүй юм бэ.
Бид хөдөөнөөс ирээд дүүтэйгээ уулзах гэхээр зөвшөөрлийн бичиг өгдөггүй. Долоо хоногт хоёр удаа уулзахыг зөвшөөрөх ёстой. Гэтэл "хуралтай байна. Дээрээс тамга дарж өгөөгүй байна" гэдэг. Сар гаруйн хугацаанд гурван удаа л уулзсан.
Биднийг сайн шалгаад өг. Хэдэн малаас өөр юмгүй улс. Зөндөө олон тэрбумтай гэж худал гүтгэж байна. Миний дүү хүнд ноцтой гэмт хэрэг хийгээгүй. Н.Өнөрцэцэгийг хорьсонд хууль зүйн сайд хамааралгүй гэж бодож байгаа. Бид бухимдалтай байхдаа хэдэн нэр цохож хэлсэн.
Миний дүү витамин зарж олсон мөнгөөрөө л байр түрээсэлж амьдардаг байсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.