СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-01

Нар харах аялалд 5000 орчим хүн оролцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар төмөр замын хамт олон 20 гаруй жилийн өмнөөс шинэ оны анхны нар харах аялал зохион байгуулж эхэлжээ. Тэгвэл 20 дахь удаагийн нар харах аяллаа 21 вагонтойгоор зохион байгуулжээ. 

Жилээс жилд энэхүү аялалд оролцох гадаад, дотоодын аялагчдын тоо өссөөр байгаа бөгөөд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх онцлог эвентүүдийн нэг юм.

Монгол Улсад шинэ оны анхны нарыг харах гэж 80 орчим жуулчин иржээ. Харин дотоодын 5000 орчим иргэн Багахангай дүүрэгт цугларчээ. Түүнчлэн 1000 орчим машин Багахангайд цугларсан байна.

Тус дүүргийн хувьд 2013 оноос эхлэн тусгай хөтөлбөрийн дагуу нар харах аяллыг зохион байгуулсан бөгөөд 2024 оны анхны нар харах газрын хоёр чиглэлийн замын цасыг ковшоор түрж, зорчих хөдөлгөөнийг саадгүй болгож, гурван байршилд зүг чиг заах тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.