СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-30

Шинэ жилээр салют, бенгалын гал хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Шинэ он солигдох мөч, шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр иргэд, найз нөхөд, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангахгүй салют, бенгалын гал, пиротехникийн хэрэгсэл зэргийг баярын өнгө нэмэхээр зөвшөөрөлгүй газраас дур мэдэн хэрэглэдэг.

Иймд зохих зөвшөөрөлгүй, чанар, аюулгүй байдлын эрсдэлтэй газраас пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Хэрэв худалдаж авсан, хэрэглэх бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа чанд мөрдөх, шинэ жилийн сүлд модны гэрлэн чимэглэлийн цахилгаан утасны холболтыг дүрмийн дагуу хийх, бенгалын гал нь түргэн шатах эрсдэлтэй учир хялбар шатах эд зүйл, материалын дэргэд асаахгүй байх, дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.