СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-12-25

Монгол Улсын гадаад өр 33.7 тэрбум ам.долларт хүрчээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Р.Даваадорж Монгол Улсын нийт өрийн хэмжээ болон Засгийн газрын өрийн хэмжээг хэрхэн мэдэж болох талаар олон нийтэд танилцуулга, мэдээлэл өглөө.

АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж: 

-Би өрийн талаар яагаад мэдээлэл хийх болсон бэ гэхээр сүүлийн үед хүн бүр гадаад өрийн талаар дураараа ярьдаг боллоо. Сангийн сайд гарч ирээд гадаад өрийн хэмжээ багасаж байгаа мэтээр ярьж байна. Хэн нэг эрх мэдэлтний амнаас гадаад өрийн хэмжээг асуух биш, өөрсдөө мэдэх боломжтой. Сүүлийн 10-аад жил толгойгоо угаалгалаа шүү дээ.

Тэгэхээр УИХ-аас баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу өрийн хэмжээг өөрсдөө мэдэх бүрэн боломжтой. Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо гурав нь улирал бүр гадаад өрийн хэмжээг олон нийтэд ойлгомжтой, ил тод гаргаж тавина гэсэн хуультай.

Иймд интернетээр ороод өрийн хэмжээг харчихаж болно. /Монголбанкны сайт руу нэвтрэв/

Өөрөөр хэлбэл, АН-ын үед тавьсан өрийг дарах гэж зүдэрч байгаа гэж эрх баригчид ярьдаг. Энэ нь худлаа мэдээлэл юм. Хоёр “Чингис” бондтой тэнцэх хэмжээний өрийг нэмж тавьсан байна гэв.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.