СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-24

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж  Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18  градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.