СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-12-21

Шатахуун, эрчим хүчний асуудлаар сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Л.Халтар нар ОХУ руу яаралтай явжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Эрчим хүч, шатахуунтай холбоотой асуудлаар ОХУ-тай уулзалт хийхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Зам тээврийн дэд сайд Л.Халтар нар өнөөдөр эх орноосоо морджээ.

Нүүрсний сонсголын үеэр дэд сайд Л.Халтар гэрчээр оролцох иргэдийн нэрс дотор байсан юм. Харин түр хорооны дарга Б.Энхбаяр "Л.Халтар сайд ОХУ-руу Засгийн газрын томилолтоор яаралтай хуралд өнөөдөр үүрээр явсан. Эрчим хүч, шатахуун тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ОХУ-тай уулзалт хийхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдтай явсан" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.