СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-18

Сар бүр айл өрхүүдээс хураадаг МҮОНРТВ-ийн хураамжийг нэмнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүхэн сар бүрийн цахилгааны төлбөр дээрээ Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТВ/-ийн хураамж буюу үйлчилгээний хөлсийг төлдөг билээ.

2005 онд батлагдсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17.1.1 дэх хэсэгт радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсөнд Улаанбаатар хотын айл өрх бүр сар бүр 1100 төгрөг, албан байгууллага 1650 төгрөг, аймгийн төвийн айл өрх 850, албан байгууллага 1200 төгрөг, сум багийн айл өрх, албан байгууллага 600 төгрөгийг төлж байгаа юм. 

Харин энэхүү хураамжийг нэмэх талаар МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөл яригдаад удаж байгаа аж. Энэ талаар өнөөдөр тус телевизийн захирал А.Бүрэнбаатар мэдэгдэл хийх үеэрээ мэдээллээ. Тэрбээр, "MNB-д үзэгчид итгэсэн хэвээр байгаа судалгаа гарсан. Өглөөний хөтөлбөрийг хамгийн их үздэг. Хамгийн их үздэг, итгэлтэй хөтөлбөр бол "Цагийн хүрд" гэдэг нь батлагдсан.

Иймд байгаа. Үндэсний зөвлөл энэ ажлыг хийх ёстой ч хийхгүй байгаа" хэмээн ярилаа. 

Тэгэхээр ойрын үед олон нийтийн радио, телевизийн хураамж нэмэгдэх нь ээ. Харин үүнийг "төлөхгүй" байх арга байгаа талаар "Глоб интернэйшнл" байгууллагын хуульч Б.Пүрэвсүрэн юу гэж зөвлөснийг та бүхэнд хүргэе. Тэрбээр, "Хэрэв хөлсийг 9.000-20.000 төгрөг болгон нэмэгдүүлэх тохиолдолд ОНРТ-ийн Үндэсний Зөвлөл санал оруулж, Засгийн газраас шийднэ.

Харин "Үндэсний телевизийг үздэггүй" гэх нь төлөхгүй байх үндэслэл биш. Үнэхээр дургүй хүрээд телевизийн үйлчилгээний хөлс төлмөөргүй байгаа бол хууль танд боломжийг олгосон. Тайлбарлавал, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон зохих хөлсийг ногдуулдаг. Ийн тул радио, телевизээ гаргаад хаячих аа л гэж байгаа юм. Танд телевиз, радио байхгүй бол хоосон хүний хоёр чихийг авалтай нь биш хөлс ч нэхэхгүй орхино" хэмээн зөвлөжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.