А.Бүрэнбаатар: Хэрэв түүхч Д.Өлзийбаатар хуралд оролцсон бол намайг огцруулсан шийдвэр хүчингүй

Өнөөдөр хуралдсан МҮОНРТВ-ийн үндэсний зөвлөл МҮОНРТВ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлжээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор тус зөвлөлийн зарим гишүүдийг АТГ-т өгөх талаар тэрбээр мэдээлэл хийлээ. 

МҮОНРТВ-ийн ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар:  

-Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж намайг огцруулсан талаарх мэдээллийг авсан. Надад тогтоол танилцуулна гэж байна. 

Миний хувьд сандал ширээ, албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Гагцхүү хуулийн дагуу бүх зүйл болох ёстой. 

СГЗ, түүхч Д.Өлзийбаатар гэдэг хүн найман сар Үндэсний зөвлөлийн хуралдаа суугаагүй. Гэтэл өнөөдрийн хуралд сууж шийдвэр гаргасан байна. Тэгвэл энэ хурлын шийдвэр хүчингүй. Яагаад гэхээр, . Иймд би Д.Батсүхийг АТГ-т өгч шалгуулна. 

Мөн, СГЗ, нэвтрүүлэгч Д.Цоодолыг би АТГ-т өгч шалгуулна. Энэ хүнээс болж маш олон хүн ажлаа өгч байгаа. Маркетингийн захирлаар ажиллаж байсан МУГЖ Ж.Алтанцэцэгийг хэл амаар доромжилж ажлыг нь өгүүлж байсан. 

МҮОНРТВ-ийн захирал байсан Н.Наранбаатарыг бас АТГ-т өгч шалгуулна. Энэ хүний "Vertu" маркийн гар утсыг 29 сая төгрөгөөр авсан нь одоо ч байж байна. МҮОНРТВ-ийн хашаанд хоёр барилга бариулж В1 давхрыг нь 100 хувь эзэмшдэг асуудлыг нь шалгуулна. 

Сонгуулийн өмнө, ажилчдынхаа цалинг нэмсний төлөө энэ хүмүүс намайг хууль бусаар огцруулж байна. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.