? Төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар мэдээлэл хийж сурагчдын хичээлийг үе шаттайгаар цахимд шилжүүлэх, мөн автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийн талаар мэдээлсэн. 

Сибирийн хүйтэн агаар Монгол Улсын нутагт орж ирсэн. Шөнөдөө хөрсөн дээрээ -42-45 хүрч хүйтэрч байгаа учир төрийн албан хаагчдыг ч цахимаар ажиллуулах талаар ярилцаж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Төрийн албан хаагчдын онлайн горимд шилжүүлэх тогтоолын төслийг ирэх гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн хувийн хэвшлийг уриалсан, тэднийг дэмжсэн тогтоолын төслийг батална" гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.