СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-14

АТҮТ: Зүүн талын 41 чиглэлд 75 тээврийн хэрэгслээр 1912 зорчигч зорчин явж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

2023.12.14-ний 18:00 цагийн байдлаар Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгаар цас орж байна. Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн явагдаж байна хэмээн АТҮТ-өөс мэдээллээ.

Дээрх чиглэлүүдэд нийт 41 чиглэлд 75 тээврийн хэрэгслээр 1912 зорчигч зорчин явж байна.

А0102 дугаартай Чойр-Сайншанд, А0103 дугаартай Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замуудад хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа бөгөөд замын ган туузан хаалттай болон ухмалтай хэсгүүдэд цас хунгарлаж, авто замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд байгаа тул цас цэвэрлэх ажил хийгдэж байна.

“Дорноговь АЗЗА” ТӨХК-с Автогрейдер 1, авто ачигч 1, үйлчилгээний автомашин 3 болон 14 албан хаагчид ажиллаж байна.

Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд тус чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна

Эх сурвалж: АТҮТ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.