Өчигдрийн цасан шуурганаар нүүдэл хийж яваад зургаан малчин сураггүй болжээ

Өнгөрөгч шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурсан бол өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурна хэмээн Онцгой байдлын байгууллагаас мэдэгдэж буй.

Өнгөрөгч шөнийн цасан шуурганы улмаас Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Нүүдэл хийн мал тууж явсан 6 хүн (3 морь, 1 автомашинтай) сураггүй болсон тухай дуудлагыг өчигдрийн 19:07 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн сураггүй болсон малчдыг 20:20 цагаас эхлэн эрэн хайсны үр дүнд 23:10 цагт тус багийн “Хөх-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/-аас эсэн мэнд олжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.