Л.Энх-Амгалан сайд Франц улсад ажиллаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад /БНФУ/ ажиллана. Өнөөдөр тус улс дахь Монгол Улсын  Элчин сайдын Яаманд ажиллаж байна.

Энэ удаагийн айлчлалаар НҮБ-ын боловсрол, соёлын байгууллага болох Юнескогоос зохион байгуулж буй “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт чуулганд оролцоно. Чуулганы үеэр Монгол Португал хоёр улсын боловсролын салбартаа хийсэн эрх зүйн шинэчлэл, сайн туршлагыг хэлэлцэх юм.

410380350 374395968303671 2681987033464026963 n

410376116 374395918303676 276428759640682159 n

Мөн БНФУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Боловсролын түншлэгч талуудтай уулзана. Тухайлбал:

Кембрижийн зөвлөх багийн 2023 оны гүйцэтгэл, 2024 оны төлөвлөлт
Eduten платформын хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл
Pearson сургалтын явц, 2024 оны хамтын ажиллагаа
Бага ангийн дижитал сурах бичиг бүтээх үйл явц гэсэн сэдвүүдээр холбогдох талуудтай зөвлөлдөх ажээ.

410410793 374396068303661 4997877292420650656 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.