СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-13

🔴 Ахлах ахлагч Б.Хаш-Өлзийгийн гэр бүлд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аян өрнүүлж, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, дуудлага хүлээн авагч, О.Мядагсүрэн нарын гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг хүлээлгэн өглөө.

Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш 9 дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Энэхүү аяныг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас дэмжин хамтран ажилласан юм.

Дашрамд дурдахад, 2022 онд “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаагийн гэр бүлийг хоёр өрөө байртай болгосон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.228

Баяр хүргэе. Гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.