СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-13

Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө


Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. 

Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Мөн бэлтгэж нөөцлөх махны чанар, аюулгүй байдал хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тн махыг бэлтгэн нөөцлөхөөс гүйцэтгэл 50-70 хувьтай байна.
Мөн хуралдаанаар гурилын гарц, чанарыг сайжруулах зорилгоор 100 хүртэл мянган тн улаанбуудай импортоор авахаар шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.