Монгол улс НҮБ-ын бүс улстай дипломат харилцаа тогтоолоо

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе нар дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурав.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

IMG 0cf026f5eaa6a1b983db08c4ac568910 V

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд харилцан ашигтай салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Ийнхүү Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоолоо.

IMG 474a73112a74c9a10eec99ceaa668178 V 1536x1031

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.