Зайсан орчмын таван хотхоны ундны уснаас хүний өтгөнд байдаг бактери илэрчээ

Усны газрын удирдлагын өгсөн мэдээллээр Зайсан орчмын таван хотхоны ундны усны крантны уснаас авсан шинжилгээгээр хүний өтгөнд байдаг бактери илэрсэн талаар мэдээллээ.

Усны газрын дарга З.Батбаяраас тодруулахад "Зайсан орчмын орон сууцны айлуудын ундны уснаас шинжилгээ авсан. Дээрх хотхонууд нь нэг дор байршилтай биш. Зайсангийн амны энд тэнд байршилтай байгаа учраас тухайн бүс газарт тэр чигтээ гэдэсний савханцар илэрсэн байх эрсдэлтэй” гэлээ. Гэдэсний савханцар гэдэг нь хүний өтгөнд байдаг бактери гэдгийг мэргэжлийн байгууллага онцоллоо. 

Энэ асуудалтай холбогдуулан Усны газраас Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт халдварт болон халдварт бус өвчин тархах эрсдэл үүссэн байж болзошгүй талаар мэдээлж, анхаарал хандуулах талаар албан хүсэлт явуулсан байна.

Манай сайт энэ асуудлын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.