СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Игавахара Масарү томилогдон иржээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Игавахара Масарүгээс 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авчээ.

Уулзалтын үеэр манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйг онцлов.

М.Игавахара Монгол Улсад томилогдсондоо баяртай буй гээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсын тавцанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Талууд дээд, өндөр түвшний солилцоог эрчимжүүлэх, хоёр талын  харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг тууштай хангаж,  нягт хамтран ажиллахаа нотлов.

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Кобаяши Хироюкигийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, Игавахара Масарү томилогдон иржээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.