Н.Өнөрцэцэг: Хууль зүйн сайд Б.Энхбаярыг БЗС-аас хүүхдээ сургасныг нь мэдээлсний төлөө надад өс санасан

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан сэтгүүлч Н.Өнөрцэцэг байр сууриа илэрхийллээ.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

Энэ асуудалд Б.Энхбаяр маш их дургүйцсэн. Мөн батлан хамгаалах, цэргийн асуудлаар сонсгол хийсэн нь олон хүний дургүйг хүргэлээ.

Эмээлтэд муудсан махны асуудлыг Нэгүүн.мн сайт сурвалжилсан. Би олон нийтэд анхаарал хандуулах үүднээс сурвалжилга хийсэн. Би буруу зүйл хийгээгүй.

Жижиг дунд үйлдвэрийн сангийн мөнгийг луйвардсан хүмүүсийн талаар би олон нийтэд асуудал болгон гаргаж тавьсан. Тэр луйвар хийсэн хүмүүс шоронд орох ёстой байтал мэдээллийг гаргаж тавьсан сэтгүүлч яагаад хоригдох ёстой юм бэ.  

Нүүрс хулгайлсан, Боловсролын зээлийн сангаас мөнгө завшсан хүмүүст хариуцлага тооцоогүй байж, мэдээлсэн сэтгүүлчдийг хорьдог байж болохгүй. Монгол Улсад ардчилал байхгүй боллоо.

Би ар гэрийнхэндээ санаа зовж байна. Зариг.мн сайтынхандаа санаа зовж байна. Манай Зариг.мн сайтад би ганцаараа ажилладаггүй. Нийт 20 хүн ажилладаг. Энэ хүмүүсийн ажил, амьдрал хүндэрч байна. Ард түмэн минь Зариг.мн сайтыг хамгаалаарай. Намайг дэмжиж хамгаалж ирсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэндээ, ард түмэндээ баярлалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.