СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-04

0001, 0002, 8888, 9999 тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цахим дуудлага худалдаагаар авах боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаа 12 дугаар сарын 06-26-ны өдрийг хүртэл явагдах гэж байна. Иргэн та өөрийн сонирхсон дугаараа авахыг хүсвэл AUCTION.TRANSDEP.MN хаягаар нэвтэрч дуудлага худалдаандаа оролцох боломжтой.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар өдөрт 52 ширхэг улсын дугаарыг худалдаалахаар бэлтгэл ажлаа хангажээ. Оролцогчдын бүртгэл эхэлсэн бөгөөд иргэн хоёр сая төгрөгийн дэнчин байршуулж, хүссэн дугаараа авч чадаагүй тохиолдолд буцаан авах боломжтой юм.

Дуудлага худалдаагаар 0001, 0002, 8888, 9999 гэх зэрэг дугааруудыг авах боломжтой бөгөөд олсон орлогыг хүүхдийн төлөө санд байршуулдаг байна. Нийт 12 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ. Хамгийн өндөр дүндээ 7777 улсын дугаарыг 70 сая төгрөгөөр авсан бол хамгийн хямддаа 100 мянган төгрөгөөр гоё дугаартай болох боломжтой талаар албаныхан онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.114

Орон нутагаас авж болох уу

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.108

8888 оро 0001 оро ави

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.245

Дуудлага худалдаанд оролцож авсан машины дугаараа нөхөр эсвэл аавын нэр шилжүүлж авч болох уу?

Ганзоригт
1 жилийн өмнө
203.91.115.51

1101 Ора байна уу хэд вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.