Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хориулах прокурорын саналын дагуу шүүх хуралдаж, татгалзаж шийдвэрлэж байв. Прокурорын байгууллагаас дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Уг гомдлын дагуу өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх 15:00 цагт хуралдаж, Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. 

Дээрх шийдвэртэй холбогдуулан сэтгүүлч Н.Өнөрцэцэг “ Намайг цагдан хорихоор боллоо. Өнөөдрөөс миний талаар элдэв гүтгэлэг бүр ч эрчээ авах байх. Миний амнаас гарсан үгэнд итгээрэй.  Намайг шоронгоос гаргах зүйл нь хэн нэгэн дарга сайд биш. Огт хууль зөрчөөгүй миний баримт.

Намайг олон нийтийн өмнө шүүгээрэй. Бүх зүйлийг ил явуулаарай. Цагдаа прокурор шүүх Өнөрцэцэгийг ялладаг шигээ бусад авилгагч дээр яг ингэж ажиллаарай. Намайг сулла гэж гуйхгүй, ил шалгаарай. Надад байгаа ганц хөрөнгө нь Ланд-300 шүү. Тэр өмхий мах, машин хоёр хоорондоо хагас жилийн зайтай нотлогдохгүй ээ. Би 6 жил 20 хүний цалинг тавьж явсан ажил олгогч шүү. Дарангуйлагчид засаглаж байна шүү” гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.