СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-04

Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөгчид "Hаlal assembly 2023" хуралд оролцож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Стандарт, хэмжил зүйн газраас Тайландын Хаант Улсад зохион байгуулагдаж буй 10 дах удаагийн "Халал чуулган - 2023" -т оролцож, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн санал санаачилга солилцон ажиллаж байна.

Энэ удаагийн чуулганд Дэлхийн 30 орчим орны төлөөлөгчид оролцож, "Дижитал технологийг халал үйлчилгээнд нэвтрүүлэх нь" уриан дор халал үйлчилгээг орчин үеийн технологийн шийдэлтэй хослуулах, арга аргачлал стандартыг боловсронгуй болгох, харилцан туршлага солилцох, мэдлэг мэдээллийг хуваалцахад чиглэгджээ.

Тус олон улсын хуралд СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга Б.Ганзориг, Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.