СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2023-12-03

Ирэх долоо хоногт 9000 тонн дизель түлш авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Шатахуун олголт тасалдах, зарим ШТС-ууд шатахуун олгохгүй байгаа нь хомстол үүсэж байж болзошгүй гэдэг болгоомжлол иргэдийн дунд үүссэн. Харин албаныхан шатахуун, дизель түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ гэж мэдэгдэж буй юм.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “ОХУ-ын Засгийн газар тус улсын нөхцөл байдлаас үүдэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1537 дугаар тогтоолоор дэлхийн улс орнуудад нийлүүлэх шатахууны экспортдоо тодорхой хугацаагаар хязгаарлалт хийсэн.

БНХАУ-аас өнгөрсөн сарын 26-ны өдөр 3500 тонн дизель түлш орж ирснээс гадна арваннэгдүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тонн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан. Үүнээс эхний ээлжийн 2500 тн нь долоо хоногийн дотор хилээр орж ирэх төлөвтэй байна. Ирэх долоо хоногт 9000 тонн дизель түлш орж ирнэ” гэсэн мэдээлэл өгсөн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.