Хан-Уул дүүрэгт чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх “Цогц тусламж, үйлчилгээний төв” нээгдлээ

Дэлхий дахинаа чихрийн шижин өвчнийг дотоод шүүрлийн эмч дангаар хянах бус олон мэргэжлийн эмч нарын баг хамтдаа хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна.

Чихрийн шижин өвчлөлийг бууруулах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол улсад анх удаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд “Цогц тусламж, үйлчилгээний төв” үүд хаалгаа нээлээ.

Чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх сайн туршлагыг энэ оны 07 дугаар сараас эхлэн дүүргийн 4, 12, 14, 16, 21, 24, 25 дугаар хороодын иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус төвд 300 орчим чихрийн шижинтэй иргэн хянагдаж, эмчлэгдэж байна.

ХАЯГ: ХУД-ийн 6 дугаар хороо Нэгдсэн эмнэлэгийн салбар "АМБУЛАТОРИ"

406843921 757148376459464 6293911616932987198 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.