Д.Батжаргал: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хариуцлагаас мултрах боломжгүй боллоо

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэх өдөр тутмын үйл ажиллагаандаа ЕCS программыг хэргэлдэг. Тус ЕCS программыг шинэчилж, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хариуцлагаас мултрах боломжгүй болжээ. Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Батжаргалаас тодрууллаа.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Батжаргал: 

- ЕCS программд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг бүртгэхдээ иргэн, хуулийн этгээдийг утасны дугаар, гэрийн хаягаар бүртгэдэг. Харин холбогдогч, хохирогчийн мэдээлэл дэлгэрэнгүй бүртгэх боломжгүй зэрэг байдлаас удаа дараагийн давтан үйлдэлд тавих хяналт суларч, хүчирхийлэл үйлдэгч ял шийтгэл завших, сөрөг үр дагаврууд гарч байсан.

Иймд дээрх байдалд судалгаа хийж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлт, хэзээ, хэнийг хэн удаа дараа хүчирхийлсэн үйлдэл болгонд тавих хяналтыг сайжруулж, программын шинэчлэлт хийгээд байна.

Энэхүү шинэчлэгдсэн хувилбарын давуу тал нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэлд ажиллаж байгаа алба хаагч холбогдогч, хохирогчийн мэдээллийг нэгдсэн сангаас регистрийн дугаараар хайлт хийж, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, хадгалах боломжтой болсон юм.

, гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах, өмнөх гаргасан зөрчлийг нотлох баримтаар ашиглах, шийдвэрлэлтийн үр дүнг ахиулж, хүчирхийлэл үйлдэгч этгээд хариуцлагаас мултрах боломжгүй болсон гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.