СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-29

🔴LIVE: ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс "НЭГ" хувь болно

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

Татварын ерөнхий газраас ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын өөрчлөлтийг хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд танилцуулж байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал:

-Ирээдүйн татвар төлөгч иргэдийг өнөөдрөөс бэлтгэх ёстой. Ирээдүйд татварын албанд үүсэх зардлыг бууруулах ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Боловсролын шинэчилсэн хуульд татварын талаарх мэдлэг мэдээллийг оруулахаар болсон. Энэ нь ирээдүйн татвар төлөгчдөө бэлтгэх, эерэг нөлөөллөө үзүүлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийг 100 хувийг татвар бүрдүүлдэг. Харин улсын төсвийн 55 хувийг татвар бүрдүүлж байна.

. Манай татварын албан зөвлөгөө мэдээлэл арга зүйгээр хангаж ажиллах хэлбэр рүү орж байгаа. Сануулаад тэгээд хамгийн сүүлд торгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Татварын хуулийн дагуу хяналт шалгалт явуулаад акт тавьдаг. Өмнө нь 10 гаруй мянган аж ахуй нэгжийг шалгаж байгаа. Одоо жижиг, бичил аж ахуй нэгжийг түүврийн аргаар шалгаж байгаа. Харин томоохон бизнес эрхлэгчдийг эрсдэлд суурилсан хяналт шалгалтаар шалгадаг.

Татвар төлөгчдийг ялгаатай байдлаар авч үзэж эхэлсэн. Нийгэмд бойжиж байгаа аж ахуйг ялгаатай байдлаар сегментээр авч үздэг болсон. Жижиг бичил аж ахуй нэгж жилдээ нэг удаа тайлан өгнө. Дунд аж ахуй нэгж хоёр удаа, том компаниуд улирал тутамд тайлангаа өгч байгаа.

Өмнө нь хувиараа бизнес эрхлэгч заавал нягтлангаар тайлан гаргах ёстой байсан. Харин одоо татварын алба тайлан мэдээллээ хүргүүлдэг болсон. Буцаагаад хянаад татварын алба руу явуулдаг болсон. Ингээд хамтран ажиллаад сайн жишгийг нэвтрүүлсэн.

Татварын алба нь татвар төлөгчөө мэдлэг мэдээлэлгүйгээс болоод эрсдэл орохоос хамгаалах үүрэгтэй. Тийм учраас татварын хамгийн идэвхтэй харилцаанд ордог машины ченжүүд, гар утас худалдаалдаг иргэдтэйгээ хамтран ажилласаар байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
5 сарын өмнө
102.89.43.212

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.