Энэ онд 70 мянган тонн мах экспортолжээ
Манай улс энэ онд 70 мянган тонн мах экспортолсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ жил манай улс бүх төрлийн малын махыг квотгүй экпортолж байна. Экспортод гаргаж буй мах, махан бүтээгдэхүүний дийлэнхийг БНХАУ-д гаргаж буй юм.
Монгол Улсын мал төхөөрөх, мах, боловсруулах үйлдвэрүүдэд БНХАУ-ын эрх бүхий байгууллагын зүгээс 2018 онд хянан магадалгаа зохион байгуулж 31 үйлдвэрт мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байдаг аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.