СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-11-28

Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Бага насны хүүхдүүдийн томуу хүндрэх эрсдэл өндөр байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа:

- Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт иргэдийн 5.5 хувийг томуу томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Нийслэл Улаанбаатар хотын тухайд 5.8 хувьтай байна. Энэ нь өмнө долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлт юм. 10 мянган хүн тутмын 36 хүн нь тус өвчнөөр өвчлөөд байгаа гэх статистик мэдээлэл байна. Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага нийслэл хотод 40 гаруй хувьтай байна. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай, хүндрэлтэй иргэд 23 хувийг эзэлж байна. Харин насны хувьд

Бага насны хүүхдүүдийн томуу хүндрэх эрсдэл өндөр байна. Дэгдэлтийн тархалтын түвшинг хүндрэлийн үнэлгээрээ үнэлж үзсэн. Томуугийн халдвар нэмэгдэх хандлагатай байна. Вирус судлалын лабораторийн тандалтыг байнга хийдэг. Үүнээс үзэхэд SARS болон Covid халдвар илэрч байна. Түүнчлэн

Томуу томуу төст өвчин нэмэгдэж байгаа энэ үед вакцинжуулалт нэн чухал үүрэгтэй. Нийт 300 мянган хүн тун вакцин татан авсан. Вакцинжуулалтын хувь улсын хэмжээнд 87 хувьтай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.