Тохижилт үйлчилгээний ажилчдыг шүүр, хүрзнээс нь салгана гэж хотын дарга мэдэгдэв
Хотын дарга Х.Нямбаатар тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийг бодитоор үнэлж, шүүр, хүрзнээс нь салгана гэж мэдэгдлээ.
Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл 1м квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" нийтэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.