Нүүрсний сонсгол явагдах болсонтой холбогдуулж 2022 оны 12 дугаар сард Нүүрсчдийн эсрэг жагсаалыг толгойлж, зохион байгуулж байсан "Эмоци" продакшны жүжигчин У.Цогтбаяр /Цогтоо/-ыг тэмцлээ дахин идэвхжүүлэхийг шаардаж байгаа аж. Иймд тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулж байр сууриа илэрхийлжээ. Түүний хувьд "Талбайн тэмцэл нь дууссан" гэв.
"Эмоци" продакшны жүжигчин У.Цогтбаяр /Цогтоо/:
-Нүүрс чинь юу болов оо, нэг жил боллоо, яав аа гэх. Яагаа ч үгүй, ямар ч арга хэмжээ аваагүй, юу ч болоогүйг бүгд л харж байгаа шд. Тэнэг л биш бол жил бэлдсэн Нүүрсний сонсголыг надтай адил хүлээж байгаа байлгүй. Хийгээд өг, хийгээд өгүүлээч, намайг шаардаач гээд надаас шаардах юм. Улс төрчдөөсөө шаардъя тэгэх үү найзууд аа.
Жагсаалд нэгдэхэд арав хүрэхгүй хүнээс эхлээд л 10, 20 мянгуулаа болтлоо л жагсаж тэмцсэн. Гэтэл би хэзээ ч хийгээгүй зүйлийнхээ төлөө Зөрчлийн хэргээр хоригдсон. Эрүүгийн цагдаа, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах алба, Сүхбаатар, Чингэлтэй, Тагнуулын ерөнхий газар, хуучин Тахарын алба, төрийн нууц байгууллагад би удаа дараа прокурорын шаардах хуудастай яллагдагчаар татагдаж байцаагдсан. Ард нь гарсан. Өөр яалгах гэсэн юм бэ?
Манайхаас өөр улс байсан бол уже иргэний дайн болчихсон байгаа нь үнэн л биз дээ. Төрийн өмчийн байгууллага бүгд хуралдаж, жагсаалыг сулруулж, хэдэн зуун цагдаагаар албадан тараасан нь үнэн л биз дээ. Тууштай залуусыг хүч хэрэглэж бүгдийг нь ачаад аваад явсан нь үнэн л биз дээ. Авилга албан тушаалын хуулийн шаардлагыг бэлдсэн эгчийг минь сар хорьж нүдний галгүй болгосон нь үнэн л биз дээ. Шүүх хурлыг нь хүлээгээд бол хэзээ ч нэмэргүй юм байна лээ.
Нэг л худлаа санагдвал угаасаа зайгаа барьчихдаг зантай юм болохоороо миний бие дахиж жагсаалд нэгдэхгүй. Жагсахгүй ч хэлэх үгээ бол хаана ч хэлнэ, асах үедээ ч асна. Нээх юм юмны гол дүр баатар болж энэ ч эх орон минь, тэр ч ахан дүүс минь гэж савсагнаж байхаар үр хүүхдэдээ л хүн шиг хүн байя гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.