СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-24

🔴 Татварын алба BIG_DATA-г үйл ажиллагаандаа ашигласнаар дараах эерэг өөрчлөлтүүд гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголын татварын алба BIG_DATA төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа ашигласнаар гарсан ТАВАН эерэг үр дүнг танилцуулж байна.

1. 1993 оноос Монголын татварын албанд хуримтлагдсан татвартай холбоотой мэдээллийг цэгцэлж, тухайн мэдээллийг ашиглалдахуйц, үр дүнтэй болгосон. Уг их өгөгдөлдөө суурилан аналитикийн программуудыг үр дүнтэй ашиглаж байна.

2. Гол татварын тайлангуудын мэдээллийг бэлтгэж өгөх чадамжтай болсон. Одоогоор АМНАТ, ОАТ, НӨАТ-ын тайлангуудын мэдээллийг бүрэн бөглөж, татвар төлөгч мэдээллээ шалгаад илгээдэг болсон.

3. "Татварын скоринг" үнэлгээг хийдэг боллоо. Зан төлөвийн эдийн засгийн онолд суурилсан энэхүү үйлчилгээ нь татвар төлөгчийн сайн дураар хууль даган мөрдөлтийг сайжруулахад чиглэсэн үйлчилгээ юм. Анх үнэлгээг 2021 оны тайланд үндэслэн танилцуулж, 2022 оны үнэлгээг өнгөрсөн 10 сард танилцууллаа. 2022 оны тайлан мэдээг хуулийн дагуу 2023 ондоо багтаан залруулах боломжтой байдаг. Үүний дагуу татварын албанаас анхааруулга хүргэж, татвар төлөгчид тайлангаа залруулснаар нийт татвар төлөгчдийн 68% нь татварын скорингоо өсгөж чаджээ.

4. Татвар төлөгч өөрөө эрсдлээ удирддаг боллоо. Татвар төлөгчид эрсдлийн үнэлгээг нь харуулдаг болсноор тухайн ААН, иргэн хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой аль хэсэгтээ алдаж байгаагаа мэдэж, залруулснаар татварын хяналт шалтгалтад хамрагдахгүй байх боломжтой болсон. Татварын алба төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй, эрсдэлд суурилж хяналт шалгалт хийдэг болсноор хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчдийн тоо буурч, хяналт шалгалтаар тавьсан актын дүн өсчээ.

5. "Tableau" системийг ашиглан үйл ажиллагаагаа бодит цагийн горимд удирдлагад мэдэгдэж, оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.