СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-23

Хилчид дөрвөн иргэний амь насыг аварчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цасанд суусан иргэдэд Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид тусламж үзүүлжээ. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн иргэн н.Гантогоо, 1-р багийн иргэн н.Зулаа нар 3,5 настай хоёр хүүгийн хамт өвлийн идшээ бэлтгэх зорилгоор сумын төвөөс 18 км зайд Чандмань-Овоо нэртэй газар Nissan Frontier маркийн машинтай явж байгаад цасанд сууж, түлш дууссан байхад Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хошууч Ю.Баттулга, дэслэгч Б.Наранбат, ахлах ахлагч Т.Түшигтулга нарын бүрэлдэхүүнтэй хилд үүрэг гүйцэтгэж явсан бүлэг таарч амь насыг нь авран хамгаалжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.