СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-23

“ҮР ДҮНТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ БА ТАЙЛАГНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн яам болон нийт 11 харьяа байгууллагын 60 гаруй алба хаагч нарт “Үр дүнтэй төлөвлөлт ба тайлагналт” сэдэвт сургалтыг өчигдөр /2023.11.22/ зохион байгууллаа.

Сургалтад, ”Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт С.Нямбаяр, Үр дүнтэй төлөвлөлтийн арга зүй, төлөвлөлтөд анхаарах асуудлууд сэдвээр Бодлого, төлөвлөлтийн газрын Судалгаа, стандарт статистикийн хэлтсийн дарга Ц.Мядагмаа, Хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал, тайлагналт, түүнийг хэрхэн сайжруулах талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга А.Мөнхбат нар цогц ойлголт олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь 2023 оны жилийн эцсийн тайлан болон 2024 оны төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой сургалт боллоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.